...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 04

ИННОВАЦИ, STEM ХӨГЖҮҮЛЭЛТ ДЭЭР ТУРК УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

ИННОВАЦИ, STEM ХӨГЖҮҮЛЭЛТ ДЭЭР ТУРК УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Бүгд Найрамдах Турк Улсын Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагчаар шинээр томилогдсон ноён Али Куртыг хүлээн авч уулзлаа. ТИКА байгууллага манай улсын боловсролын салбарт олон жилийн турш бодитой дэмжлэг үзүүлж ирсэн. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд тусгай хэрэгцээт суралцагчдад зориулсан анги танхим байгуулах, ШУТИС-д Жазари лаборатори байгуулж тохижуулах зэрэг ажлаар дамжуулан боловсролын хүртээмж, тэгш хамруулах орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийллээ. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааг дараах чиглэлээр өргөжүүлэх талаар ярилцав. - ШУТИС-ийн Жазари лабораторийн туршлагад тулгуурлан “ШУТИС-ФабЛаб” сүлжээг бий болгож, орон нутагт үе шаттайгаар өргөжүүлэх; - ШУТИС-ийн дэргэд байгуулагдах Инженер, технологийн төрөлжсөн ахлах сургуульд STEM чиглэлийн иж бүрэн лаборатори байгуулах; - Байгаль орчны хог хаягдлын менежментийг сайжруулах “Хог тэглэх” сургалт, судалгааны лаборатори байгуулах. Мөн хүний нөөцийн хөгжлийг дэмжих, монгол иргэдийг БНТУ-д нарийн мэргэжлээр магистр, докторын түвшинд сургах, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Түүнчлэн Турк Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, монгол болон турк хэлийг хамтад нь эзэмших боломжтой орчин бүрдүүлэх асуудлыг хөндлөө. ТИКА байгууллага 2006 оноос хойш Монгол Улсад 950 гаруй төсөл хэрэгжүүлсний 300 орчим нь боловсролын салбарт чиглэжээ. Бид өмнөх хамтын ажиллагааны үр дүнд тулгуурлан боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, инженер технологийн боловсролыг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг зорьж байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!