...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•10-р сар 29

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Н.Алтанхуяг гишүүнийг бид өмгөөлнө

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Н.Алтанхуяг гишүүнийг бид өмгөөлнө

Улсын Дээд Шүүх 2026 оны аравдугаар сарын 23-нд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон бусад холбогдогч нарт холбогдох "Хөгжлийн банк"-ны гэх хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээс татгалзаж, хэргийг анхан шатны шүүх рүү буцаах шийдвэр гаргасан. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Улсын Дээд шүүх өмнө нь буцаасан тул нийслэлийн шүүхээс дахин буцааж байна. Уг нь 2022 онд хэргийг буцаадаг жишиг хүчингүй болсон. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ хууль баталсан байхад 1500 гаруй хэргийг буцаасан байна. Иймд Улсын Дээд шүүхэд хэргийг буцаасан нь буруу байна гэж өргөдөл гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр зөв байна гэж үзлээ. Ингэж хоёр дахь удаа буцааснаар анхан шатан дээр очино. Цаашаагаа дараагийн шатанд нийслэл, давах Дээд шүүх рүү очиж, анхан шат руу очиж эргэхээр болж байгаа юм. Үүний ард ерөөсөө ял өгөх тухай асуудал яваад байна. Шүүх гэм буруугүй гэж үзчихээд байхад гэм буруугийн асуудлыг дахин хэлэлц гэж байгаа юм. Надад Ерөнхийлөгчийн сонгуульд горилоод байгаа юм алга. Гэхдээ нэр дэвшээд, ялчихвал юм хийчихье гэж бодоод байгаа юм. Одоо бол горьдлого тасарч байна. Миний хувьд тав яваад гурав цагаадсан. Бодвол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж байна гэдэг бодолтой болчихлоо. Энэ хэрэгт хамт шүүгдэж байгаа 30 гаруй хүн "Танаас болоод бид нар хохироод байна" гэж гомдоллож байна. Үгүй тэгээд яах вэ дээ. Хуулийг гууль болгодог захиалга байдаг юм байна. Миний хувьд шүүгчийг буруутгах зүйл байхгүй. Яагаад гэхээр шүүгчид намайг гурван удаа цагаадсан. Сүүлийн үед манай улс хаантай болсон шиг байна. Дээрээс дохиур хөдөлгөөд байх шиг байна. Үүнийг сайн судалж, ер нь нотолгоо баримттай ярья гэж бодож байна" хэмээн мэдэгдсэн. 

Мөн энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү сошиал хуудсаараа дамжуулан "Таван удаа шүүж хоёр удаа цагаадсан шүү дээ. Н.Алтанхуяг даргыг иргэд олноороо дэмжинэ. Бид өмгөөлнө. Сонгуулийн хуанли шүүхийн хуультай давхцах ёсгүй" хэмээн мэдэгдэв. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!