...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•10-р сар 29

Х.Нямбаатар: "МЕТА" компаниас авсан эрхээрээ иргэдийн эрх чөлөөнд халдаж байна

Х.Нямбаатар: "МЕТА" компаниас авсан эрхээрээ иргэдийн эрх чөлөөнд халдаж байна

Монгол Улсад суугаа АНУ болон Европын холбоо, мөн бусад улсуудын элчин сайд нар, дипломат төлөөлөгчийн газрууд та бүхнийг анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Монгол Улсад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө сүүлийн жилүүдэд ноцтой зөрчигдөж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, сэтгүүлчдийг шүүхийн шийдвэргүйгээр шоронд цагдан хорьж байгааг манай улсад суугаа ЭСЯ-дууд, дипломат төлөөлөгчийн газрууд анхааралтай ажиглаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн Мета компаниас авсан тусгай эрхээ хууль бусаар ашиглан Монгол дахь нэр бүхий ТББ, Монголын төрийн Харилцаа Холбооны Зохицуулах хороогоор дамжуулан Монголын ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН захиалгаар Монголд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтойгоор халдаж байна. Иргэн, нийтийн сүлжээнд МУ-ын Ерөнхийлөгчийг шүүмжилсэн пост, комент бичхэд ЕТГ-аас шууд хувь хүний утасруу залгаж тухайн пост, коментийг устга хэмээн тулган шаардаж, айлган сүрдүүлж, орой үдэш хар хувцастай хүчний байгууллагынхан тухайн хүний гэрт нэгжлэг хийж, шүүхийн шийдвэргүйгээр шоронд хорьж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нь МУ-д хэвийн үзэгдэл болоод байгааг Олон услын байгууллагууд анхааралдаа авна гэж найдаж байна. Meta компанийн Third-Party Fact-Checking Program, мөн TPP буюу Trusted Partner Program, Facebook shadowban service, banning-as-a-service, Facebook Shadowban Removal... гэх мэт нэршлүүдээр хайлт хийж үзхэд бусдын аккаунтыг төлбөртэйгөөр хаалгах, хандалтыг эзэмшигчид мэдэгдэхгүйгээр бууруулах үйлчилгээний тухай олон улсад бүртгэгдсэн шүүхийн баримт байна. Banning-as-a-service буюу аккаунт хаалгах, хандалт бууруулах үйлчилгээ гэх зах зээл байгаа тухай нилээдгүй баримт сэлт байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий хувь хүн болон төрийн бус байгууллагыг Meta болон олон улсын холбогдох байгууллагуудад хандаж шалгуулах болно.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!