...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•10-р сар 22

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 39 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 39 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Конвенц соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиуд, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын конвенц №81 Хөдөлмөрийн хяналтын конвенц, 1947, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын конвенц №129 Хөдөлмөрийн хяналтын конвенц (Хөдөө аж ахуй), 1969 болон “Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэнтэй тус тус дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Конвенц соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиудаар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 1947 оны 81 дүгээр конвенц, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 1969 оны 129 дүгээр конвенцыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр тус тус соёрхон баталсан байна.

Түүнчлэн “Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” тогтоолоор Улсын Их Хурлын Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороог УИХ-ын гишүүн Оюунсайханы Алтангэрэл, Баярмагнайн Баярбаатар, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Дамдины Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!