...
...
Logo
Улаанбаатар
•Sainjargal
•10-р сар 19

“Өсвөрийн аврагч-2026” улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрт “Хангарди” бүлэг шалгарлаа

“Өсвөрийн аврагч-2026” улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрт “Хангарди” бүлэг шалгарлаа

Өсвөр үеийнхний гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадварыг бататгах, болзошгүй гамшиг, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадал эзэмшүүлэх зорилготой “Өсвөрийн аврагч-2026” улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар бүсийг төлөөлөн оролцсон Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн “Хангарди” бүлэг тэргүүн байр эзэлж, улсын аваргаар шалгарлаа.

Гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг тус тэмцээнд бүсүүдээс шалгарсан 8 багийн 64 өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч чадал, авхаалж самбаа сорих, химийн хордолт, гал унтраах зэрэг долоон төрлийн даалгавраар мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Энэхүү тэмцээн нь сурагчдад гамшиг, ослын үед зөв арга хэмжээ авах, өөртөө болон бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадал эзэмшүүлэхийн зэрэгцээ эх оронч үзэл төлөвшүүлэх, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь чухал ач холбогдолтой юм.

Улсын аваргаар шалгарсан “Хангарди” бүлгийн сурагчид, бэлтгэл ханган оролцуулсан дасгалжуулагч багш, сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн, Онцгой байдлын хэлтсийн орлогч, дэд хурандаа Б.Амандых нарт халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!