УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Хувийн хэвшлийг дэмжих олон улсын төв”-ийн төлөөлөлтэй уулзав

Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл АНУ-ын Вашингтон-д төвтэй “Хувийн хэвшлийг дэмжих олон улсын төв” (Center for International Private Enterprise)-ийн Хариуцлагатай хөрөнгө оруулалтын газрын дарга Эрик Хонз, Хөтөлбөрийн ажилтан Жессика Пенн нарыг (2026.10.01) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол-Америкийн эдийн засгийн хамтын ажиллагаа, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр явуулж буй ажиллагаа, цаашид хоёр талын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Уулзалтад Монгол дахь Америкийн худалдааны танхимийн Гүйцэтгэх захирал Эланд Менн, Бодлогын шинжээч Л.Бямбаханд нар байлцав.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
