...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
8-р сар 31

ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БОДЛОГО, ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙЛЛОО

ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БОДЛОГО, ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙЛЛОО

Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн Боловсролын салбарын удирдах ажилтны нэгдсэн уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Энэхүү уулзалтаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагуудын 2026–2027 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхойлж, өнгөрсөн хугацааны амжилт, туршлага, арга зүйн ололтоо хэлэлцэн, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар санал солилцлоо.

Уулзалтад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр болон албаны бусад төлөөлөл, түүнчлэн Сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын байгууллагын цэцэрлэгийн эрхлэгч нар оролцов. Энэ үеэр дүүргийн Боловсролын хэлтсээс баримтлах бодлого, менежментийн төлөвлөгөөг танилцуулж, шинэ хичээлийн жилийн зорилтын төсөлд удирдах ажилтнуудын саналыг тусган ажиллахаар боллоо.

Ирэх 2026–2027 оны хичээлийн жилд дүүргийн хэмжээнд СӨБ-ын 40 байгууллагад нийт 7,695 хүүхэд хамрагдахаар бэлтгэл хангагдаж байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!