БНХАУ-ын Элчин сайдын яам Г.Солонго нарт хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана хэмээн мэдэгджээ

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өчигдөр орой буюу 2026 оны наймдугаар сарын 18-ний өдөр БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, худалдааны зөвлөх Лиу Жинзи нарыг хүлээн авч уулзсан. Энэ үеэрээ тэрбээр “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэлд уучлал гуйж, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн хэмээн мэдээллэсэн. Түүний эл үгний хариуд БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли болсон үйл явдалд санаа зовж буйгаа илэрхийлж, хууль хяналтын байгууллагууд тухайн үйл явдалд буруутай хүмүүст хуулийн пагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглахаа мэдэгдсэн байна. Энэ нь тус улсын Элчин сайдын яамны зүгээс иргэд болон хөрөнгө оруулагчдынхаа эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр ил тод анхааруулга, сануулга өгч буй цөөн тохиолдлын нэг гэхэд болно. Мөн өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр 28 цагийн хугацаатай саатуулаад байсан Г.Солонго, Г.Адилбиш нарын саатуулах хугацаанд сунгаж 30 хоног болгосон байна. Тэдний хувьд өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын хөрөнгө оруулагчид руу дайрах, хээрийн гемп рүү нь халдах, сүрдүүлэх зэрэг хууль бус үйлдлийг олонтаа гаргаж байсан ч хуулийн хариуцлага хүлээж байсан нь ховор юм.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
