...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
8-р сар 17

“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая" уриан дор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэллээ

“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая" уриан дор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэллээ

“НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)” эхэллээ.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь газрын асуудлаарх дэлхийн хэмжээний хэлэлцээр юм.

UNCCD COP17-г “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая" уриан дор 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү бага хуралд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны төлөөлөгчид оролцож байна. COP17 бага хурал нь төр засаг, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл, залуучуудын байгууллага болон иргэний нийгмийн төлөөллүүдийг нэг дор нэгтгэж байгаа юм.

COP17-ын хүрээнд 2026 оны наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!