...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
8-р сар 12

Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна

Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/277 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Нийслэлийн ногоон бүс дэх ойн сангийн хил заагийг шинэчлэн тогтоох, холбогдох стандартыг мөрдүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/05 дугаар тогтоолоор батлагдсан “UCS 0304B:2025 Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага” хотын стандартын танилцуулга сургалтыг Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус сургалт нь барилга угсралт, хашаа, хайс үйлдвэрлэл, суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хотын стандартын шаардлага, хэрэгжилтийн ач холбогдлыг таниулах, стандартын хэрэгжилтийг хангахад чиглэнэ. Сургалтад дээрх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцож, зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулахгүй, байгаль орчинд ээлтэй хашаа, хайсны шийдэл, стандартад нийцсэн шаардлагын талаар мэдээлэл, зөвлөмж авах юм.

Энэхүү сургалт нь нийслэлийн ногоон бүс, тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, хот байгуулалтын үйл ажиллагаанд байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!