...
...
Logo
нийтлэл
Sainjargal
6-р сар 11

“Хулгай”-н таксиг хуульчилъя

“Хулгай”-н таксиг хуульчилъя

Улаанбаатарт машин унах олон бэрхшээлтэй тул ихэнхдээ л ажилгэр хоёрын хооронд алхдагбихааяа яарсандаарсан үедээ такси барина. “UB cab” ачаалал ихтэйн дээртариф өндөртэй тул зам дээрээс “халтуур”-ны такси барих нь хялбар санагддагГэхдээ дийлэнххалтуурчдын таксибохирбас эхүүн үнэртэй. Замсүлжих давхихогцом тоормос гишгэххараал зүхэл урсгаххажуу ойрын машины жолооч нартайгаа хэрэлдэхгүй бол монгол таксичдын хийморь нь гунддаг байх гэлтэй. Нэмээд үйлчүүлэгчээ дээрэмдэхүлдээсэнмартсан юмыг нь өмчлөх нь жирийн зүйл. 

Өнгөрсөн 2024 оны статистикаас хэдэн тоо баримт өгүүльеУлсын хэмжээнд такситай холбоотой гэмт хэрэг 900 орчим бүртгэгджээҮүний 765 нь нийслэл хотод бүртгэгдсэн байнаҮүнээс таксинд үйлдэгдсэн гэмт хэрэг 500 гаруйтаксины жолооч холбогдсон гэмт хэрэг 361 бүртгэгджээҮүнийг ангилж үзвэлхүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэмт хэрэг 33, хүчиндэх 9, дээрэмдэх 31, хулгайлах 86 гэмт хэрэг бүртгэгдсэн байнаСүүлийн таван жилдгэхэд таксины гэх 3120 жолооч гэмт хэрэгт холбогдсон байна. 

Иймээс халтуурчдаас болж,  олон хүн эрүүл мэндамь намэд хөрөнгөсэтгэл санаагаараа хохирч үлддэгҮүнийг цэгцлэх зорилгоор тусгай зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг таван саяар торгоно гэж өнгөрсөн онд хотын удирдлагууд ярьж явсанАсуудал нь хэвээрээ шийдэл нь таг. 2020 ондтаван жилийн өмнө ч хотын дарга асан Д.Сумъяабазар хувийн таксины үйлчилгээг цэгцэлнэ гэж амлаж байсан мөн л “шалдан ам” болж дууссан. 

Такси үйлчилгээ эрхлэгчид хуульд заасан найман төрлийн шаардлагыг хангасан тохиолдолд 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж тусгай зөвшөөрөл авнаИнгэснээр зөвхөн зөвшөөрөл авсан аж ахуй нэгжбайгууллага л такси үйлчилгээ эрхлэх боломжтойТакси үйлчилгээний тусгай зөвшөөрөл авалгүйгээр таксинд явбал Зөрчлийн хуулиар хувь хүнийг таван саяхуулийн этгээдийг 50 сая хүртэл төгрөгөөр торгоно тэнгэрийн тоо ярьж байсан тэр асуудал юу болоод өнгөрснийг мэдэх хүн ч алга. 

Ямар ч байсан хаа байсан Баян-ӨлгийУвсЗавханДорнодХэнтийгээс “ажилгүй” залуус халтуур хийж амьжиргаа залгуулахаар Улаанбаатарт ирнэОчих газраа мэдэхгүйн дээр апп ашиглах мэдлэг ч тэдэнд байдаггүйИхэнх ньцагт баригдсан ажил хийх дургүй гэх шалтагтай хувийн таксины үйлчилгээ эрхэлдэгДийлэнх нь приус унанашатахуун бага иддэг тул зам зуураа халтуур хийдэг жолооч нар ч цөөнгүйГэтэл нөгөө талдаа Монголын хөдөлмөрийн зах зээл нь ажиллах хүчний хомсдолд орчихсонМонголд ажил хийдэг хүн алга л гэхэсрэгээрээ ажил хийдэггүй хүн ч бас алга. 

Халтуурчид хажуудаа хүнтэй атлаа давхарласан “мөөг” түүнэХаа хүрэх вэ гэж асуудаггүй халтуурчид бараг байдаггүйАжлынхаа завсар чөлөөндхадмынхаа гуйлгад явахдаа халтуур хийж байна гэж уянгална. 

Дорноговь аймгийн Сайншандад гарсан эмгэнэлт хэргийн үеэр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэдэг халтуурчдыг цэгцэлнэ гэсэнХарамсалтай ньцэгцэлсэн нь шийдэл алгацэгцэндээ орсон хувийн таксины үйлчилгээ алга. 

Зөвшөөрөлтэй таксины үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд шахагдсаар өнөөдөр зөвшөөрөлгүйхувийн таксичид Улаанбаатарын таксины үйлчилгээг “атгаж” байнаХэдийгээр гудамжнаас такси барих нь амар хялбар ч үүнийг дагаад иргэд Эрүүгийн гэмт хэргийн хохирогч болох нь энүүхэнд. 

Тиймээс хувийн машиныг бүртгэлжүүлэх нь гэмт хэргээс хэнхэнийхээ хувьд урьдчилан сэргийлэлт болноТодорхой хэмжээний татвархураамж төлснөөр улсад ч хэрэгтэйиргэний хувьд зээл авах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэгт нэмэртэй. 

Хамгийн гол нь үйлчлүүлэгийн аюулгүй байдал өнөөдөр хаягдчихсанГэмт хэрэг гарсан үед улсаараа халагладаг гэм нь дараа нь асуудал нь байх байдгаараа үлдэж боломжгүй. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!