...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
5-р сар 21

Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа

Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа
Улаанбаатар хот орчимд 2026 оны 4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө бага зэргийн бороо, 18-ны өдөр хур тунадас, 18-19-нд шилжих шөнө бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи секундэд 5-10 метр, 18-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, хур тунадас орохын өмнө шороон шуурга шуурч, агаарын температур эрс хүйтрэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.
Иймээс,
✅Онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байх,
✅Гэр, сууцны галлагааны аюулгүй байдлаа хангах,
✅Угаарын хийн хордлогоос сэргийлж, утаа мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах,
✅Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах,
✅Гэр, байшин, сууц, хашааны бат бөх байдлыг шалгаж, хүчтэй салхины үед нурахаас сэргийлэх,
✅Хүйтний эрч эрс нэмэгдэх тул дулаан хувцаслаж, осгохоос сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!