...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
5-р сар 06

“Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина

“Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина

Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Нарны хороолол” орчимд байрлах 141 дүгээр сургууль хоёр хичээлийн байртай үйл ажиллагаа явуулдаг боловч хүчин чадал нь 4-5 дахин хэтэрсэн. Тодруулбал, Нарны хорооллын сургууль нь 960 хүүхдийн хүчин чадалтай. Гэвч өнөөдрийн байдлаар 3900 гаруй хүүхэд суралцаж, гурван ээлжээр хичээллэж байна. Тиймээс шинээр сургуулийн өргөтгөл барих газрыг шийдвэрлэхээр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан байршил дээр нь ажиллалаа.

Өмнө нь сургуулийн залгаа хөл бөмбөгийн талбайд өргөтгөл барихаар төлөвлөж байсныг цуцалж, “Нарны хороолол” орчимд буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл барихаар газрыг товлолоо. Тус хэсэгт нийслэлээс аж ахуйн нэгжтэй тохиролцож, 4000 гаруй ам метр газрыг чөлөөлсөн бөгөөд 960 хүүхдийн сургууль барих юм.

Нарны хороололд 20 мянга орчим хүн амьдардаг. Энэ жил 100, 262 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг мөн барихаар төлөвлөлөө. 141 дүгээр сургуулийн Алтай хотхонд байрлах салбар сургууль нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, 1200 орчим хүүхэд суралцдаг. Сургуульд шинээр суралцах хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж, ачаалал хэтэрсэн. Тиймээс гэртэйгээ ойр сургууль, цэцэрлэгт хүүхдүүдийг сургаж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Түүнчлэн энэ жил Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлнэ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!