...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
5-р сар 05

НЭГДҮГЭЭР ТОЙРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

НЭГДҮГЭЭР ТОЙРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн 2024–2028 оны бодлого, үйл ажиллагааг иргэдэд тайлбарлан таниулах, төлөөлөгчид болон иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Төлөөлөгч–тойрогтоо” уулзалтыг нэгдүгээр тойргоос эхлүүллээ.

Энэ удаагийн уулзалтад 1, 3, 4 дүгээр хорооны иргэд оролцож, тулгамдаж буй асуудлаа хөндөн, санал бодлоо солилцов. Иргэд орон сууцны хорооллын тохижилт, үйлчилгээний ажлыг эрчимжүүлэх, лифт, дээвэр, фасадын засварт дэмжлэг үзүүлэх, мөн хүүхдийн тоглоомын талбай, явган зам, гэрэлтүүлэг, хашаа хайсыг сайжруулах шаардлагатай байгааг онцлон дурдлаа.

Түүнчлэн ус тогтдог байршлуудад ус зайлуулах шугам хоолой байгуулах, авто зогсоол болон ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, камержуулалтыг сайжруулж, хяналтыг чангатгах чиглэлээр саналуудыг дэвшүүлэв.

Уулзалтын үеэр дүүргийн хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсон, холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар боллоо. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!