ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо.
Арга хэмжээнд санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрийн талаар мэдээлэл авахаар ирсэн 60 гаруй иргэн, өмнө нь санхүүгийн дэмжлэг авч үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй 10 иргэн оролцож, өөрсдийн туршлага, сургамжаа хуваалцлаа.
Нээлтийн үеэр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр үг хэлж, дүүргийн ИТХ болон Засаг даргын Тамгын газраас иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.
Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга З.Бауыржан тус байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, “Зорилтот бүлгийн өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдод амжилт хүслээ.
Тус арга хэмжээ нь иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн боломжийг таниулах, туршлага солилцох, бодит дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлсэн ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
