...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
4-р сар 19

“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно

“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно

Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан стандартад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлж буй авто үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг сурталчлан таниулах, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор “Auto service - Open day” арга хэмжээг тавдугаар сарын 8-10-ны хооронд зохион байгуулах гэж байна.

Нийслэл болон төвийн зургаан дүүргийн ЗДТГ, Нийтийн тээврийн бодлогын газар хамтран анх удаа зохион байгуулж буй уг арга хэмжээ нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Б.Ширэндэвийн гудамж буюу хуучнаар Монтелын гудамжинд болно. 

Тус арга хэмжээний үеэр авто үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээгээ танилцуулж, иргэдэд чанартай, найдвартай, хүртээмжтэй, шуурхай үйлчилгээг хямдралтай, урамшуулалтайгаар хүргэх юм. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!