...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
4-р сар 19

“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна

“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын мэдлэг, ур чадвар, ажил үүргээ орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхийг дэмжих зорилготой 40 цагийн багц сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтын хөтөлбөр нь албан хаагчдын 2026 oны сургалтын хэрэгцээний судалгаанд үндэслэн ТАХ-ийн чадамжийн хүрээнд нийцүүлэн боловсруулагдсан бөгөөд албан хаагчдын ажлын байрны ур чадварын мэдлэгийг бататгахын зэрэгцээ хувь хүний хөгжил, сэтгэл зүйн эрүүл мэнд, харилцаа, хандлага, ажлын бүтээмжийг дэмжих агуулгыг багтааснаараа онцлог юм. 

Сургалтын онцлох агуулга

  • Дасан зохицохуй ба дижитал ур чадвар
  • Ажлын байрны гүйцэтгэл, асуудал шийдвэрлэлт
  • Баримт бичиг, тайлагнал, ёс зүй
  • Харилцаа, хандлага, багийн ажиллагаа
  • Сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлын бүтээмж

Сургалтыг салбар бүрийн туршлагатай сургагч багш нар удирдан зохион байгуулж, орчин үеийн чиг хандлага, бодит кейс, практик мэдлэгийг хуваалцаж байна. Сургалтад хамрагдсан албан хаагчдын ирц өндөр байна.

Сэтгэл ханамжийн судалгааны үр дүнгээс харахад:

  • Сургалтын агуулга, зохион байгуулалт өндөр үнэлгээтэй,
  • Сургагч багш нарын мэдлэг, арга зүйг эергээр үнэлсэн,
  • Цаашид энэ төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулах хэрэгцээ өндөр байгааг илэрхийлж байна. 

Энэхүү сургалтаар дамжуулан албан хаагчид:

  • Орчин үеийн ажлын ур чадвараа хөгжүүлэх,
  • Харилцаа, хандлагаа сайжруулах,
  • Багийн ажиллагааг бэхжүүлэх,
  • Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх аргачлалд суралцаж байна. 

Цаашид сургалтын чанар, хүртээмжийг улам сайжруулж, төрийн албан хаагчдын тасралтгүй хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг үргэлжлүүлэх юм.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!