...
...
Logo
Улс төр
Sainjargal
4-р сар 03

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Албанийн парламентын бүлгийн дарга Н.Наранбаатар Элчин сайд Риза Подаг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Албанийн парламентын бүлгийн дарга Н.Наранбаатар Элчин сайд Риза Подаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Албанийн парламентын бүлгийн дарга Н.Наранбаатар Бүгд Найрамдах Албани Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Риза Подаг өнөөдөр /2026.04.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр парламентын бүлгийн дарга Н.Наранбаатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурал анх удаа 126 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд Монгол-Албанийн парламентын бүлэг 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв. 

 


 

 

Мөн Албани Улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон 3 дахь улс болсонд талархалтай байдаг хэмээгээд цаашид  хоёр улсын харилцааг эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, соёлын болон уул уурхайн салбарт өргөжүүлэх шаардлагатайг онцоллоо. 

 

 

Бүгд Найрамдах Албани Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Риза Пода ярианыхаа эхэнд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг идэвхжүүлэх шаардлагатайг тодотгов. Энэ хүрээнд хоёр улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд өөрийн эрх мэдлийн хүрээнд хүчин чармайлт гаргаж, идэвхитэй ажиллахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн аялал жуулчлалын салбарын харилцааг шинэ шатанд гаргах нөөц боломж байгааг онцлоод, цаашид ажил хэрэг болгохын тулд талууд идэвхитэй хамтран ажиллах нь чухал хэмээлээ.

 


Бүгд Найрамдах Албани Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Риза Пода өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм гэж Улсын Их Хурлын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!