Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа

Улсын Их Хурлын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.03.30/ хуралдлаа.
Хурлыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Алдаржавхлан чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Д.Энхтуяа, П.Сайнзориг, Б.Пунсалмаа, Б.Заяабал, Ж.Алдаржавхлан, З.Мэндсайхан, болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн, Сангийн, Эрчим хүчний яамдын төлөөлөл оролцов.
Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулав. Зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүй тул хуралдааныг маргааш /2026.03.31/ үргэлжлүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
