...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
1-р сар 30

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн” үргэлжилж байна. Тус тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 957 сурагч 14 насны ангилалд өрсөлдөж, оюун ухаанаа сорьж байна. 
Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Нийслэлийн шатрын холбооны тэргүүн Б.Мөнхбат нар Улаанбаатар хотод шатрын спортыг хөгжүүлэх, цаашид зохион байгуулах тэмцээн, уралдаанд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр нийслэлийн Засаг даргын дэргэд өсвөрийн шатарчдын шигшээ баг байгуулахаар боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлээс ирээдүйд улс орноо авч явах бяцхан хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсролд анхаарах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ жилээс өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг НЗД-ын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Бяцхан шатарчдын оюун ухаан, мэлмий хурц, тунгалаг байхын ерөөл дэвшүүлье” гэлээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!