Нэр бүхий түүхчид Ерөнхийлөгчийн зарлигаар бүтээх “Монголын түүхийн 30 боть” бүтээлд ажиллахгүй гэдгээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр “Монголын түүх бол хүн төрөлхтний хөгжил дэвшлийг урагшлуулж, орчин цагийн үнэт зүйлсийн үндэс суурийг тавьсан дэлхийн онцгой чухал түүх юм. Энэхүү эх түүхээ судлан шинжилж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бидний эрхэм үүрэг мөн” хэмээн Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарилга гаргасан байдаг. Уг зарлигийн хүрээнд Монгол Улсын түүх судлалыг дэмжих, түүхчдийг бэлтгэхэд онцгойлон анхаарахын зэрэгцээ нэн эрт үеэс эдүгээ хүртэлх Монголын түүхийг иж бүрэн судлан шинжилж, 30 боть болгон эмхэтгэн хэвлүүлэх, орчуулах, түгээн дэлгэрүүлэхээ зарласан байдаг. Гэсэн ч нэр бүхий түүхчид уг ажлыг удирдан зохион байгуулж байгаа Соёлын сайд асан, Чингис хаан музейн захирал С.Чулуунтай хамтран ажиллах боломжгүйгээ мэдэгдээд байна.
Энэ талаар МИБУС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн багш, түүхч, доктор Д.ИДЭР “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын түүхийн 30 боть” номыг бичиж, хэвлүүлэхээр болж ерөнхий редактор, ботийн редактор, зохиогчдын бүрэлдэхүүнийг баталсан байна. Миний бие Их Юань улсын түүхийн ботиудын зохиогчоор оролцохоос татгалзсан юм. Учир нь, МУИС-ийн доктор, профессор П.Дэлгэржаргалын 2016 оноос санаачлан хэвлүүлж буй “Монголын түүхийн 30 боть” бичих төсөлд оролцож, “Монголын эзэнт гүрний түүх” таван ботийн дэд боть “Их Юань хэмээх Их Монгол Улс”, “Монголын эзэгт гүрний түүх-II” таван ботийн тэргүүн боть “Их Юань улсын задрал” гэсэн хоёр ботийг бичиж хэвлүүлсэн билээ. Уг төслийн санаачлагч, ерөнхий редактор П.Дэлгэржаргал Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан урьд нь хэвлүүлсэн бодиудаа засвар хийж шинэчлэн, шинээр хэвлүүлж байгаа бодиудтайгаа нэгтгэн хэвлүүлэхээр болсон тул Ерөнхийлөгчийн зарлигаар бичигдэж байгаа Монголын түүхийн 30 боть номын зохиогчоор оролцох боломжгүй болсон. Мөн тус 30 ботийн редакторуудын дотор “Архивын 640.000 баримтыг Хятадад өгч хэвлүүлсэн”, “Түүх соёлын хосгүй үнэт дурсгалыг хятадуудад худалдахыг завдаад баригдаж, ял авсан” ёс зүйн зөрчилтэй этгээдүүдэд оролцсон учир зарим түүхчид эсэргүүцэж оролцохгүй байгаа болно” хэмээн мэдэгдэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
