Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгууллаа

Нийслэлээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Энэ хүрээнд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайланг гаргалаа. Тус тайланд тусгагдсан мэдээллээс хүргэе.
Нийслэлд 1.7 сая иргэн амьдарч байна. Тэдний 49 хувь нь эрэгтэй бол 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийслэлд хөдөлмөр эрхлэх насны 591 мянган иргэн байгаагаас 328 мянга нь эрэгтэй, 263 мянга нь эмэгтэйчүүд байгаа юм. Нийслэлийн эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагад нийт 8232 ажилтан ажилладаг. Тэдний 6902 буюу 83 хувь нь эмэгтэй, 1330 буюу 17 хувь нь эрэгтэй байна. Улаанбаатар хотод 465 мянган өрх толгойлсон эцэг эх, амьдарч байна.
2025 онд эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах зорилтын хүрээнд “Эрэгтэйчүүдийн кабинет”–аар 5031 гаруй эрэгтэйчүүдэд үзлэг хийж, зөвлөгөө өгчээ.
Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн харилцаа, төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн зорилтын хэрэгжилт 70-95 хувьтай байна.
Нийслэлээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүний эрх, жендэрийн боловсрол олгох, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүрээнд цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа. Тухайлбал, “Их хотын бүсгүйчүүд 2025”, “Харилцан хүндэтгэе” аян, “Нандин бүхнээ хамгаалъя" уриатай жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян, “Байгууллагын захиргааны дотоод дүрэм, журамд жендэрийн асуудлыг тусгах нь”, “Жендэр ба хүний эрх” сургалт, хэлэлцүүлэг, “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр” зэрэг сургалт, аяныг зохион байгуулжээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
