...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
1-р сар 23

Эгэл баатруудад бэлэг гардууллаа

Эгэл баатруудад бэлэг гардууллаа

Айл өрхийг дулаан байлгах үүрэг хүлээж хагас коксон түлшийг 24 цагийн турш савлаж бэлтгэдэг ажилтнуудад он солигдох мөчид Ерөнхий эргүүлээр ажиллаж буй Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат, хариуцлагатай жижүүрээр ажиллаж буй ахлах мэргэжилтэн н.Балжинням, А.Цэрэндорж, Ш.Цэрэндорж нар компанийн нэрийн өмнөөс шинэ жилийн бэлэг гардууллаа. Тавантолгой түлш компанийн шөнийн ээлжинд 160 гаруй ажилтан ажиллаж хагас коксон түлшийг вагоноос буулгахаас гадна 25 кг-р савлах ажлыг хийж гүйцэтгэдэг юм. Хүйтнийг хүйтэн гэлгүй хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй эгэл баатрууддаа шинэ оны мэнд хүргэе.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!