...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
1-р сар 23

Тайлангаа хэлэлцэж, шилдэгүүдээ шагналаа

Тайлангаа хэлэлцэж, шилдэгүүдээ шагналаа
Тавантолгой түлшийн хамт олон 2025 оны ажлаа дүгнэн, тайлангаа хэлэлцэж, шилдэгүүдээ шалгарууллаа.
✨ 2025 он манай компанийнхны хувьд амжилт бүтээлээр арвин жил байлаа. Тодруулбал, нийслэлийн айл өрхийн халаалтын хэрэгцээнд хагас коксон түлшийг нэвтрүүлж айл өрхийн яндангаас ялгарах утааг 50 хувиар бууруулсан нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 26 хувиар буурахад нөлөө үзүүлснийг хөндлөнгийн байгууллагууд батламжилсан. Мөн бүтээгдэхүүний чанарын хяналтыг сайжруулах зорилгоор хагас коксон түлшийн стандартыг шинэчлэн батлуулж, эрх бүхий хяналтын байгууллагуудаас тохирлын гэрчилгээ авч, түлш түүхий эдийн шинжилгээ хийх дотоодын лабораторийг магадлан итгэмжлүүлэв.
✨ Мөн Монгол Улсын түүхэнд анх удаа хамгийн их нурмаг ачаа буюу 306 мянган тонн хагас коксон түлшийг төмөр замаар татан авах ажлыг Төмөр замын байгуулагууд, Гаалийн байгууллагатай хамтран манай хамт олон амжилттай зохион байгуулж байна.
✨ Ажилчдынхаа цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлж, уул уурхайн салбарын жишигт ойртуулахын зэрэгцээ нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн олон ажлыг амжууллаа.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!