Улаанбаатар
•Sainjargal
•1-р сар 07
Нийслэлд энэ жил 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах шугам угсарна

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна. Мөн Сэлбэ дэд төв, Шархад дэд төвийн ажлын хүрээнд хоёр байршилд 7.2 км хөрсний ус зайлуулах шугам сүлжээ угсарна. Түүнчлэн энэ онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
- СБД 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах 21.7 га мандлын талбайг хамарсан 1.3 сая шоо метр усыг хуримтлуулах багтаамжтай таван шатлалт усан сангийн барилга угсралтын ажлыг хийнэ.
- Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 28 байршилд 48 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж үерийн сувгийн хэвийн ажиллагааг хангана.
- Нийслэлийн зургаан дүүргийн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 217 км шугам сүлжээний 4034 шүүрт худаг, 4171 ширхэг үзлэгийн худгийн лаг цэвэрлэгээний ажлуудыг тус тус хийж гүйцэтгэнэ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
