Улс төр

ADMIN
06 сарын 04
06 / 04

ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААХГҮЙГЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААХГҮЙГЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гомдлоор алдарт Сахал Эрдэнэбилэгийн концессийн гэрээний үүргээ биелүүлэлгүй улсад их хэмжээний хохирол учруулаад оргон зайлсан хэрэгт яллагдагчаар татагдсан 20 хүн, 2 хуулийн этгээдийн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хүчингүй болголоо. Ингэснээр удахгүй Сахал Эрдэнэбилэг болон түүний бүлэглэл шүүхийн өмнө гэм буруугаа тогтоолгохоор зогсох болж байгаа юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн мэдээлснээр,

 

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/36 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар яллагдагч 20 хүн, 2 хуулийн этгээд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаах тухай 2023.12.22-ны өдрийн 36 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар “хэргийг буруу тусгаарласан”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан үйл баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна.   Тухайлбал, хэрэгт авагдсан баримтаар : 

- Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн хуулийн этгээдийг хэрхэн төлөөлөх талаар мэдэгдсэн албан баримт авагдсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 20.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг заалтыг бичиж мэдэгдсэн байх тул тухайн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. 

- Тухайн хэрэгт 2 ширхэг сиди ирүүлээгүй гэж хэргийг прокурорт буцаасан нь хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамааралгүй байх бөгөөд харин бусад үйл баримтын хүрээнд зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.