...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
1-р сар 05

Нийслэлд хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүллээ

Нийслэлд хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүллээ

Энэ өвөл нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг хэрэглэж байна. Хагас коксон шахмал түлш нь хатуу түлшний хувьд хамгийн цэвэр бөгөөд “Утаагүй түлш” гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрсийг дулааны аргаар буюу 500-700 хэмийн өндөр температурт боловсруулж, хорт бодисыг шүүж, хагас кокс болгодог аж. Энэ жил БНХАУ-ын “Шаньси нүүрс-химийн групп”-ийн Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар” компаниас 306 мянган тонн хагас коксоор хийсэн шахмал түлшийг худалдан авч байна.

Тэгвэл Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 12 дугаар сарын 22-ны тавдугаар хуралдаанаар хагас коксон түлш үр дүнгээ өгсөн гэж дүгнэлээ. Энэ үеэр “Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 40-50 хувь буурсан. Өнгөрсөн оны мөн үеэс хүхэрлэг хий 55 хувиар, PM2.5 болон PM10 тоосонцор 22-25 хувиар, азотын давхар исэл хоёр хувиар буурсан” хэмээн дүгнэв.

Ирэх онд Багануурын нүүрсний уурхайг түшиглэн хагас коксон шахмал түлшний үйлдвэр барихаар төлөвлөж байна. Хагас коксон шахмал түлшийг 25 кг-аар савласан бөгөөд нэг шуудайг 5000 төгрөгөөр борлуулж байгаа юм. Мөн энэ жил хагас коксон шахмал түлшийг Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэнийг гэрчлэх “Тохирлын гэрчилгээ”-г холбогдох байгууллагаас олгосон. Энэхүү гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүн олон улсын болон дотоодын стандарт, техникийн шаардлагад нийцэж байгааг баталгаажуулдаг юм.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!