Улаанбаатар
•Sainjargal
•12-р сар 27
Э.БАТ-АМГАЛАН: ИРЭХ ОНД БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОНО. ОЙГ УГТАЖ САЛБАРЫН ХУУЛИУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан барилгын салбар болон нийтийн аж ахуйн төрийн бус байгууллагуудын /ТББ/ төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Засгийн газар орон сууцны санхүүжилтийн дагнасан банк байгуулж, зээлийн хүртээмжийг сайжруулах замаар үл хөдлөх салбарын үйлдвэрлэл, ажил эрхлэлтийг дэмжих бодлого баримтлахаар төлөвлөж байгаа” талаар онцлов.
Тэрбээр үргэлжлүүлэн “Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцжуулалтын тухай хуульд барилгын норм, нормативын чиглэлээр өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулсан. Тиймээс энэ чиглэлд бид ойртож хамтарч, ажиллах нь зүйтэй. Ирэх 2026 онд барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохионо. Тиймээс 100 жилийн ойг угтаж хүний нүдэнд үзэгдэж, гарт баригдах ажил хийхийг зорьж байна” гэлээ.
Уулзалтын үеэр ТББ-уудын төлөөллийн зүгээс дараах саналуудыг илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан ТББ-уудын төлөөллийн зүгээс гаргасан саналыг газрын дарга нарт нэгтгэж ирэх долоо хоногт танилцуулах үүрэг, чиглэл өглөө.
Дээрх уулзалтад барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, хот байгуулалт, зураг төсөл, инженер геологийн чиглэл, нийтийн аж ахуйн ТББ-уудын төлөөлөл оролцсон юм.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
