...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
12-р сар 27

УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН БИЕЛЭЛТ 55.2 ХУВЬТАЙ БАЙНА

УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН БИЕЛЭЛТ 55.2 ХУВЬТАЙ БАЙНА
Улаанбаатар хотод Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 4, хувийн хэвшлийн орон сууцны 2, төрийн бус байгууллагын харъяалалд байдаг 47 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажилд 61.96 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 70499 ажил гүйцэтгэхээр төлөвлөснөөс 2025 оны наймдугаар сарын 14-ний байдлаар 14.82 тэрбум төгрөг зарцуулан 38961 ажил гүйцэтгэжээ.
Улаанбаатар хотын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 55.2 хувийн гүйцэтгэлтэй байна.
Ташрамд дурдахад, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан наймдугаар сарын 12-нд орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар санал солилцох цахим хурлыг 87 байгууллагын дунд зохион байгуулж, өвөжилтийн бэлтгэл ажлыг аравдугаар сарын 20-ны дотор бүрэн дуусгах чиглэлээр холбогдох үүрэг, даалгаврыг өгсөн юм.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!