Улаанбаатар
•Sainjargal
•12-р сар 22
89 дүгээр цэцэрлэгийн засварын ажил дууслаа

Суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хийж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 89 дүгээр цэцэрлэгийн 2828.45 м.кв талбай бүхий гадна фасад засвар болон дотор цахилгааны ажлыг хийж дууссан бөгөөд улсын комисс хүлээн авлаа. Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Шайнинг хаус" ХХК болон "Вольт Ампер" ХХК-иудын түншлэл хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
