...
...
Улаанбаатар
Sainjargal
12-р сар 03

Сансарын үйлчилгээний төв орчмын тохижилтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Сансарын үйлчилгээний төв орчмын тохижилтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмын 1.3 га талбайг  тохижуулж дуусан, улсын комисс хүлээн авлаа.

Тодруулбал, тохижилтын ажлын хүрээнд авто зам, явган хүний зам, гүүрэн гарц, дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, амрах болон дасгалын талбай, усан оргилуур, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтын ажлуудыг хийсэн юм.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус тохижилтын ажлыг “Морин Сувд Констракшн” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!