...
...
Улаанбаатар
Sainjargal
11-р сар 27

БНСУ-ын Намянжү хотын боловсролын сангийн төлөөлөгчдийг нийслэлийн Засаг даргын "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа

БНСУ-ын Намянжү хотын боловсролын сангийн төлөөлөгчдийг нийслэлийн Засаг даргын "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа

Улаанбаатар, Намянжү хотууд нь 1998 онд найрамдалт харилцаа тогтоосон билээ. Энэ хүрээнд хоёр хот сурагч солилцоо, соёл урлаг, боловсролын салбарт нягт хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэн. Энэ хугацаанд тус сан 1200 орчим шилдэг оюутан, сурагчдад тэтгэлэг, сургалтын төлбөр хандивлажээ. 2025 онд их, дээд сургуулийн 12 оюутан, ерөнхий боловсролын 10 шилдэг сурагчдад тус бүр тэтгэлэг гардуулаад байна.

Тус сангийн хүүхэд, залуучуудын боловсролд оруулсан олон жилийн үнэтэй хувь нэмрийг үнэлж, Намянжү боловсролыг дэмжих сангийн тэргүүн Кан Хан Сү, сангийн аудитор У Гён Сог, сангийн төлөөлөгч Пэк жунь Чонг нарыг нийслэлийн Засаг даргын "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа. Шагналыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа гардуулав. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!