...
...
Улаанбаатар
Sainjargal
11-р сар 21

Нийслэлийн ЗДТГ "АРО" гэрчилгээ авлаа

Нийслэлийн ЗДТГ "АРО" гэрчилгээ авлаа

Монгол Улсад анх удаа төрийн байгууллагуудыг төлөөлөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг дөрвөн байгууллага “Азийн загвар байгууллага”-ын гэрчилгээг гардан авлаа. “Азийн загвар байгууллага”-ын статус нь төрийн захиргаа, үйлчилгээний чанар, үр нөлөө, ил тод байдлыг системийн түвшинд сайжруулж буйг нотлохын зэрэгцээ Монголын байгууллагууд олон улсын сайн туршлага түгээх чадвартай болсныг харуулж буй юм. 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлсэн төсөл болон үр дүнгээс дурдвал: 

  • “ААНБ-уудын орчны 50 метрийн цэвэрлэгээг сайжруулах” төсөл;
  • ААНБ-ууд “50 метр – Цэвэр орчин” урамшууллын тэмдэг байршуулж, орчны цэвэрлэгээнд идэвхтэй оролцож эхэлсэн;
  • Иргэд халтиргаа гулгаа, ослын эрсдэлтэй бүсийг шуурхай мэдээлэх боломжтой болсон;
  • Орчны аюулгүй байдал сайжирч, гэмтэл ослын тоо буурах хандлагатай байна;
  • Хот тохижилтын журмыг шинэчлэн бүртгүүлэх ажил үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!