...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

“МОНГОЛ БАХАРХАЛ“ БҮТЭЭЛЧ САРЫН ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ

“МОНГОЛ БАХАРХАЛ“ БҮТЭЭЛЧ САРЫН ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ
“Монгол бахархал” уриа дор улс орон даяар өрнөж буй бүтээлч сарын аяны хүрээнд орон нутгийн долоо хоногийн онцлох арга хэмжээний мэдээллийг тоймлон хүргэж байна.
📍Архангай аймаг: Эрдэнэбулган сумын ЕБС-ийн I сургуулийн 6-р ангийн сурагчид болон “Мөрийн чанд” номын клубийн хүүхдүүдэд Өндөр гэгээн Занабазарын тухай баримтат киног үзүүлж, танин мэдэхүйн лекц, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Монголын түүх, соёлын өвийн үнэ цэнийг хүүхэд багачуудын дунд түгээн ойлгуулах, судлах сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой уг арга хэмжээнд нийт 45 сурагч хамрагдсан байна.
📍Баян-Өлгий аймаг: Өндөр гэгээн Занабазарын 390 жилийн ойг тохиолдуулан сурагчдад зориулсан танин мэдэхүйн сургалт, уралдаан, үзэсгэлэнгийн цуврал арга хэмжээг зохион байгууллаа. Намтар уран бүтээл, алтан соёмбо үсгийг таниулах сургалт хийж, 80 гаруй номын үзэсгэлэн гарган 310 хүн үзэж сонирхов. “Өндөр гэгээн-Билгийн гэрэл” сэдэвт эссе болон зургийн уралдааныг дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулав. Мөн “Өндөр гэгээн – Билгийн гэрэл” сэдэвт эссе болон зургийн уралдааныг дунд, ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулав. Түүнчлэн бага ангийн 60 сурагч болон цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулан соёмбын бэлгэдлийг танин мэдүүлэх боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, өнгө будалт, хайчилбар наамал зэрэг бүтээлч үйл ажиллагааг зохион байгууллаа.
📍Баянхонгор аймаг: Соёлын бүтээлч сарын хүрээнд “Өндөр гэгээн Занабазарын бүтээлийн урлан” үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж, бурхан урлаач Д.Угтаасүрэнг урин оролцууллаа. Мөн сурагчид гар зургийн болон жижиг хэмжээний бүтээлүүд гаргаж, бүтээлч сэтгэлгээ, соёлын өвийг хайрлах хандлагаа нэмэгдүүлсэн нь урлаг, түүх, соёлын мэдлэг, бүтээлч чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
📍Говь-Алтай аймаг: Соёлын бүтээлч сарын хүрээнд “Өндөр гэгээн Занабазарын бүтээлийн урлан” үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж, бурхан урлаач Д.Угтаасүрэнг урин оролцууллаа. Үзэсгэлэнгээр Занабазарын урлахуйн авьяас, шашин, соёлын өвийн үнэ цэнийг олон нийтэд таниулахад хувь нэмэр оруулсан юм. Мөн сурагчид гар зургийн болон жижиг хэмжээний бүтээлүүд хийж оролцсоноор тэдний бүтээлч сэтгэлгээ, урлагийн мэдлэг, соёлын өвөө хайрлан хамгаалах хандлага дээшилж, урлаг, түүх, соёлын талаархи ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
📍Дархан-Уул аймаг: Дархан-Уул аймгийн Төв номын санд “Соёлын баримтат өв – Ганжуур, Данжуурын өнөөгийн байдал” сэдвээр эрдэм шинжилгээний хурал боллоо. Хуралд 130 гаруй судлаач, эрдэмтэн, багш нар оролцож дараах сэдвээр илтгэл тавьж, санал солилцсон байна.
📍Дорнод аймаг: “Монгол бахархал” уриан дор “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Цагаан-Овоо, Баянтүмэн сумын Соёлын төвүүд хамтран үзэмчний соёлыг сурталчлах өдөрлөг зохион байгуулж, 209 хүн оролцов. Мөн Монгол бахархлын өдөрт Их хааны эх Өүлэн, хатан Бөртэ нарын намтар, 13-р зууны хүн чулуун хөшөөг олон нийтэд танилцууллаа.
📍Дундговь аймаг: “Монгол бахархал” бүтээлч сарын аяны хүрээнд Төрийн шагналт, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулан түүний алдарт “Эр хүн” шүлгийг уран уншлага, тайлбарын хамт цахим орчинд олон нийтэд хүргэлээ. Мөн Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын намтар, уран бүтээл, түүхэн гавьяаг таниулах зорилгоор 10 төрлийн танилцуулга, үзүүлэх материал бэлтгэн цувралаар олон нийтэд хүргэж байна. Түүнчлэн Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг тохиолдуулан Соёлын бүтээлч сарын хүрээнд ЕБС-ын 5–6-р ангийн сурагчдын дунд “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж, нийт 6 ангийн 30 сурагч мэдлэг оюунаа сорин амжилттай оролцлоо.
📍Завхан аймаг: Завхан аймгийн музей “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Засагт хан хошууны тамга, тамганы хайрцгийг этюдээр зурж, Монгол Улсын Консерваторын харьяа Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн Уран зургийн XI ангийн суралцагчдыг музейн Угсаатны зүйн танхимтай танилцууллаа. Суралцагчид түүхэн үзмэрүүдээс сонгон натур болон этюд зурсан нь тэдний ур чадварыг хөгжүүлэх, соёл өвийг сурталчлах үйл ажиллагаа боллоо.
📍Орхон аймаг: Эгшиглэн соёлын төв Хот тохижуулах газрын Тохижилт, Авто замын хэсгийн 35 албан хаагчдад 2025.11.12-нд үндэсний уламжлалт тоглоом “Найдгай”-г сурталчлан таниулах өдөрлөг зохион байгууллаа. 20-р сургуулийн 2а, 2б, 2г ангийн 115 сурагчдад “Монгол төрийн сүлд” боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүллээ.Зэвсэгт хүчний 186-р ангийн хугацаат цэргийн албан хаагчдад “Монгол бахархал” сэдэвт сургалт, лекц зохион байгуулж, түүх соёлын мэдлэг олгов. Соёл урлагийн цогцолборт марк цуглуулагч Б.Мажинбуу багш Өндөр гэгээн Занабазарын түүхэн холбогдолтой 19 төрлийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн толилуулав.
📍Өмнөговь аймаг: Монголын утга зохиол, ард түмний домог, түүхэн уламжлалаас сэдэвлэн бүтээгдсэн Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийг Монгол улсын Консерваторын 51 авьяаслаг сурагчид Даланзадгад сумын 400 гаруй үзэгч олонд хүргэж сонгодог урлагийг сурталчлан таниуллаа.
📍Сэлэнгэ аймаг: “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд “Мөнгөн хараа” дуу, бүжгийн чуулга өвөл цагийн нээлтийн тоглолтоо МУСТА Г.Амартүвшингийн найруулсан “Гэрэл” мелодрам жүжгээр амжилттай нээлээ. Уг уран бүтээл нь хүн чанар, нөхөрлөл, энэрэл, нигүүлсэл зэрэг хүний дотоод үнэт зүйлсийг хөрөнгө мөнгөнөөс дээгүүрт тавихын ач холбогдлыг харуулсан бөгөөд өсвөр, залуу үзэгчдэд чиглэсэн шинэлэг тайзны бүтээл болсон нь онцлог юм.
📍Төв аймаг: “Монгол туургатан” театр өвөл цагийн 33 дахь нээлтээ хийж, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Би хаан болохгүй” хүүхдийн драмын дуулал, “Монгол туургатны дуулал” концерт болон Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Шар гэгээ” драмын жүжгийг тайзнаа амжилттай толилууллаа. Аймгийн 20 сумын соёлын төвүүд тус сарын хүрээнд Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын намтар, уран бүтээл болон өөрийн нутгийн төр, нийгэм, урлагийн нэрт зүтгэлтнүүдийг сурталчилсан контент бэлтгэж, цахим хуудсаар олон нийтэд түгээв. Мөн ЕБС-ийн сурагчид болон иргэдийн дунд уралдаан, тэмцээнүүдийг өргөн хүрээнд зохион байгуулсан байна. Батсүмбэр сум ЕБС-тай хамтран “Монгол бахархал – Бидний бахархал” урлагийн бага наадмыг 2–12-р ангийн сурагчдын дунд 6 төрлөөр амжилттай зохион байгуулж, хүүхэд багачуудын авьяас, соёлын мэдлэг, бүтээлч оролцоог дэмжсэнээрээ онцлог боллоо.
📍Увс аймаг: Соёлын бүтээлч сар-2025 аяны хүрээнд “Авьяаслаг өлгийчүүд” уралдааныг СУАЖЗГ, Өлгий сумын Соёлын төв хамтран зохион байгуулж, 6 багийн 72 хүн оролцлоо. Түүхэн үзмэр, номын үзэсгэлэн гаргаж, урлагийн 5 төрөлт тэмцээнийг зохион байгуулж, 350 үзэгчдэд үйлчилгээ үзүүлэв. Мөн цагаанхайрхан сумын Соёлын төв, “Чоглоонамжил” хийд хамтран Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын 390 жилийн ойд зориулсан “Эхийн ачийг хариулах зул өргөх шашин номын цэнгүүн” зохион байгуулж, 73 хүн оролцлоо.
📍Хөвсгөл аймаг: Монголын кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярыг Хөвсгөл аймгийн уран бүтээлчид өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Түүхэн арга хэмжээнд аймгийн кино салбарт олон жил зүтгэж ажилласан 40 гаруй ахмад ажилтнууд оролцож, аймаг, сумын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа. Арга хэмжээний үеэр “Монгол киноны түүхэн замнал” үзэсгэлэн олон нийтэд дэлгэгдэж, салбарын ахмад ажилтнууд, уран бүтээлчдийн хөдөлмөр бүтээлч түүхийг хүндэтгэн өргөмжилсөн баярын арга хэмжээ болж өндөрлөлөө.
📍Хэнтий аймаг: Монгол бахархал аяны хоёрдугаар долоо хоногийн онцлог үйл ажиллагаагаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Соёлын төв ЕБС болон СӨБ-ийн 55 хүүхдэд зориулан Өндөр гэгээн Занабазарыг сурталчлах “Алтан соёмбо” боловсролын танин мэдэхүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!