нийтлэл
•Sainjargal
•11-р сар 19
МОНГОЛ КИНО ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ой, “Монгол бахархал” уриан дор зохион байгуулагдаж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Кино урлагийн зөвлөлөөс “Монгол кино өдрүүд”-ийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Монгол хүний ёс уламжлал, түүхэн ач холбогдлын тухай өгүүлсэн уран бүтээлүүдийг нийслэлийн томоохон кино театруудад олон нийтэд үнэ төлбөргүй толилуулж, үндэсний кино урлагийг олон нийтэд таниулах, кино боловсролыг дэмжих, хүүхэд залуучуудын соёлын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний бахархалыг сэрээх зорилготой.
Монгол кино өдрүүдэд “7 бурхан харвадаггүй”, “Содура”, “The Woman”, “Маш нууц 2: Байтаг Богд” зэрэг олон нийтэд танигдсан, өөр өөр цаг үеийн кино урлагийн чиг хандлага, уран бүтээлийн онцлогийг харуулсан бүтээлүүд багтсан бөгөөд үзвэрүүд 2025 оны 11 дүгээр сарын 18–21-ний өдрүүдэд Prime Cineplex, Синема некст болон Тэнгис кино театруудаар олон нийтэд хүрэх юм.
Иргэд, олон нийт та бүхнийг үндэсний кино урлагийг дэмжих, үзэгчдийн соёлын оролцоог нэмэгдүүлэх “Монгол кино өдрүүд”-ийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, үнэ төлбөргүй үзвэрийг сонирхохыг урьж байна.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
