...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН 2025 ОНЫ ЭЗЭД ТОДОРЛОО

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН 2025 ОНЫ ЭЗЭД ТОДОРЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор батлагдсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/248 дугаар тушаалаар байгуулагдсан мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ жилийн шагналтнуудыг албан ёсоор тодрууллаа.
1966 оноос хойш хоёр жил тутам олгогдож ирсэн энэхүү нэр хүндтэй шагнал нь Монголын уран зохиолын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан зохиолч, яруу найрагч, судлаач, орчуулагч, шүүмжлэгчдэд болон Монголын уран зохиолыг дэлхийд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд олгодог уламжлалтай.
2025 онд 86 дахь удаагийн шагнал гардуулж, дараах уран бүтээлчид шалгарлаа:
🏆 2025 оны Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эздээр
•• Яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очир -“Оддын ай” яруу найргийн бүтээлээр;
• Зохиолч Чойбалсангийн Наранцэцэг - “Тунгалаг өнгө” хүүхдэд зориулсан бүтээлээр;
• Япон Улсын эрдэмтэн Казүюки Окада - Д.Нацагдоржийн судлал, шинжлэлийн “Алтан хараацай” бүтээлээр тус тус шалгарлаа.
📌 Энэ жилийн шагналын онцлог нь Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн тэргүүн, профессор Казүюки Окада Д.Нацагдоржийн судлалд оруулсан олон жилийн үнэтэй хувь нэмрээ үнэлүүлэн шагнал хүртсэн явдал юм. Тэрээр зохиолчийн гол бүтээлүүдийг япон хэлнээ орчуулж, Япон төдийгүй олон улсын уншигчдад Монголын уран зохиолыг тууштай хүргэн түгээн дэлгэрүүлж ирсэн билээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!