...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

МОНГОЛ БАХАРХАЛ

МОНГОЛ БАХАРХАЛ
“Монгол бахархал” уриан дор зохион байгуулагдаж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сангаас уншигчдад чиглэсэн олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр нийт оролцогчдод Төр, нийгэм, шашин, соёлын суут зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын тухай номын үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэн нь Монголын анхны Богд Живзундамба хутагт, Төр, нийгэм, шашин, соёлын суут зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Занабазарын амьдрал, бүтээл туурвил, түүхэн өвийг уншигч, олон нийтэд таниулах зорилготой юм.
Үзэсгэлэнд Занабазарын судалгаа, намтар, уран баримал, соёлын өвийн тухай хэвлэлийн бүтээл, ховор эх сурвалцууд дэлгэгдсэн байна. Мөн түүний урласан уран баримлын өндөр нарийвчлалтай репродукци, шашин соёлын холбогдолтой материалуудыг уншигчдад онцлон танилцуулав.
Үзэсгэлэнгийн үеэр Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сангийн номын санчид Өндөр Гэгээний Монголын соёл, урлаг, бичиг үсэг, шашны хөгжилд оруулсан хувь нэмрийн тухай дэлгэрнгүй танилцуулга хийж, уншигчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!