...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

"МОНГОЛ БАХАРХАЛ" БҮТЭЭЛЧ САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

"МОНГОЛ БАХАРХАЛ" БҮТЭЭЛЧ САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.
Өндөр гэгээн Занабазар бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт байв.
Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж, Ханджамц хатанаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр төржээ. 1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.
#МонголБахархал #БүтээлчСар #ӨвСоёл
#ҮндэснийДархлаа #ТүүхээХүндэлье
#ТусгаарТогтнол

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!