...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

МОНГОЛ КИНОНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ

МОНГОЛ КИНОНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ
Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Монгол кино нэгтгэлээс Монголын кино урлагийн үнэт өв, бахархалт бүтээлүүдийг олон нийтэд дахин таниулах зорилгоор “Монгол киноны түүхэн замнал” бичвэрүүдээс цувралаар хүргэж байна.
🎬Монгол кино урлагийн сор бүтээлүүдийн нэг “Монгол хүү” киноны тайлбар танилцуулга:
🎞Монгол ардын үлгэрийн сэдвээр зохиомжилсон “Аршийн мод” зохиолоор бүтээсэн энэхүү уран сайхны кино нь хөдөөгийн цайлган, итгэмтгий малчин Цэвээн хэмээх залуугийн хайр, итгэл, тэмцлийн тухай өгүүлдэг. Тэрээр дурлалт бүсгүй Дулмаатайгаа гэрлэн, аз жаргалтай амьдрахын тулд шидэт модны эрэлд харь газар зорчин олон саад, зовлон бэрхшээлтэй тулгардаг. Эцэст нь төрөлх монгол нутагтаа эргэн ирж, жинхэнэ аз жаргал эх орон, хайр, итгэл дунд оршдог болохыг ухааран ойлгодог юм.
🎬 Киноны нээлт 1936 оны 7 дугаар сарын 17-нд Ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан “Ард” кино театрт болж, монголын кино урлагийн түүхэнд нэгэн билэг тэмдэгт үйл явдал болон үлдсэн билээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!