нийтлэл
•Sainjargal
•11-р сар 19
Монголчуудын эх хэл, түүх, соёл, оюун санааны дархлааг бэхжүүлэх, монгол бахархалын өдрүүд, түүхэн ойн үйл явдал энэ оны арван нэгдүгээр сард тохиож буйтай холбоотой “Соёлын бүтээлч сар” аян “МОНГОЛ БАХАРХАЛ” уриан дор зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоол Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэртэй холбоотой танин мэдэхүйн хөтөлбөр зохион байгуулах ажлын хүрээнд Музейн захирал, Дархан нутаг судлаач, дэд профессор Д.Жамбалдорж Дархан-Уул аймгийн Залуучууд театрын албан хаагчдад “Өндөр гэгээн Г.Занабазар” танин мэдэхүйн мэдээлэл хүргэн ажиллалаа.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
