...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

“МОНГОЛ БАХАРХАЛ” УРИАН ДОР СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

“МОНГОЛ БАХАРХАЛ” УРИАН ДОР СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР
Өндөр гэгээн Занабазар нь Монгол Улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт байв.
Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж, Ханджамц хатанаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр төржээ.
1640 онд Далай лам, Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.
1686 онд Занабазар шинэ "Соёмбо" үсэг зохиов. Энэтхэгийн бичиг үсэг "Ланча" дээр үндэслэн, Төвдийн Пагва ламын "Дөрвөлжин үсэг" дээр тулгуурласан. Шинэ үсэг нь 3 хэлний авиа зүйн ялгааг бүрэн харуулж чадсан- Санскрит, Төвд ба Монгол. Энэ нь одоо хүртэл гоёл чимэглэлийн зорилгоор Монголын буддистууд ашиглаж байна. Энэ бэлэгдэл XVII зууны Монгол Улсын бэлгэ тэмдэг болж, одоо үед Монголын далбаан дээр байрлаж буй Соёмбо юм.
Занабазар 89 насандаа Чин улсын нийслэл Бээжингийн ойролцоо Шар сүмд зочилохдоо 1723 оны хаврын эхэн сарын 14-ний өдөр учир битүүлэгээр таалал төгсөжээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!