нийтлэл
•Sainjargal
•11-р сар 19
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Бямбын Ринчений номын үзэсгэлэн, сургалт зохион байгуулагдлаа

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын нэрт зохиолч, хэл бичгийн их эрдэмтэн, угсаатны зүйч, судлаач Бямбын Ринчений амьдрал, уран бүтээлд зориулсан “Номын үзэсгэлэн” болон “Хэл бичигт суурь чухал” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний зорилго нь Б.Ринчений судалгаа, уран бүтээлийг олон нийтэд таниулж, уран зохиолын мэдлэгийг тэлэх, эх хэл, соёлоо дээдлэх, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэв.
Үйл ажиллагаанд СӨБ-ын арга зүйчид, бэлтгэл бүлгийн багш нар идэвхтэй оролцож, уран бүтээлчээр сэтгэн бодох, монгол хэл, соёлоо хайрлан хамгаалах, өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэхийн чухлыг онцоллоо.
Идэвх зүтгэлтэй оролцсон нийт багш нартаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
