...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

“ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН-БИДНИЙ НҮДЭЭР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

“ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН-БИДНИЙ НҮДЭЭР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
“Монгол бахархал” уриан дор соёлын бүтээлч сарын аяны хүрээнд ЗГХА Соёл, урлагийн газар, Чингис хаан үндэсний музей, Эмнэх хайр ТББ хамтран аутизмтай болон хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн соёл, боловсролын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны 11 дүгээр сарын 8-нд танин мэдэхүйн өдөрлөг зохион байгууллаа.
🤝🧩 Өдөрлөгт “Эмнэх хайр” ТББ-ын дэргэдэх “Бид чадна” Wecan Mongolia аутизмтай холимог бүлгийн хүүхдүүд, багш нар оролцсон бөгөөд аутизмтай хүүхдүүдийг асран хамгаалагчгүйгээр үйл ажиллагаанд оролцох боломжийг дэмждэг “Бид чадна” бүлгийн ахлах ангийн сайн дурын сурагчид оролцлоо.
🏛️👑 Хүүхдүүд Монгол бахархлын өдрийг танин мэдэхийн зэрэгцээ Чингис хааны хөрөг зурж, Их Монгол Улсын танхим болон Чингис хааны хүндэтгэлийн өргөөгөөр зочлон хүндэтгэл үзүүллээ.
🏅🎭 Өдөрлөгт оролцсон нийт хүүхдүүддээ сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье!

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!