...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

"ЭРДЭМТЭН ЗОХИОЛЧ БЯМБЫН РИНЧЕНГИЙН ТҮҮХЭН РОМАНУУД БА ТҮҮНИЙ РОМАН ТУУРВИЛД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР" лекцийг зохион байгууллаа.

"ЭРДЭМТЭН ЗОХИОЛЧ БЯМБЫН РИНЧЕНГИЙН ТҮҮХЭН РОМАНУУД БА ТҮҮНИЙ РОМАН ТУУРВИЛД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР" лекцийг зохион байгууллаа.
Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв маяг бүхий нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг хадгалж хамгаалах, үндэсний оюун санаа, түүх, өв соёл, ёс заншил, уламжлалт арга хэлбэрийг үе дамжуулан өвлүүлэх, зорилготой “Монгол бахархал” уриан дор "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан
- МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, докторант Адилбишийн Амардалай,
- МУБИС-ийн НХУС-ийн "Утга зохиолын тэнхимийн багш Хэл бичгийн ухааны доктор Гончигийн Батсуурь нартай хамтран "Эрдэмтэн зохиолч Бямбын Ринченгийн түүхэн романууд ба түүний роман туурвилд оруулсан хувь нэмэр" лекцийг зохион байгуулав.
📍Эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен нь 1905 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум Булсарай гэдэг газар төрж, 7 настайгаа бичиг үсгийн боловсрол эзэмшиж, ЗХУ-д 1924-1927 онд суралцсан байна. Тэрээр монголын орчин үеийн анхны романыг туурвигчдын нэг. Түүний анхны роман бичлэг туурвил зүйн , агуулга үзэл санаа, дүр дүрслэл,өгүүлэмжийн хувьд ч дэлхий нийтийн романы жишигт нийцсэн байжээ.
🇲🇳Монголын орчин үеийн уран зохиолын романы дараагийн нэгэн томоохон сэдэв чиглэл болон хөгжсөн түүхэн романы үндсийн тавьжээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!