нийтлэл
•Sainjargal
•11-р сар 19
“ЦАЙНЫ ЗАМ” БРЭНД АВТО АЯЛЛЫГ НЭЭЛЭЭ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдааны хүрээнд гурван улсын хил орчмын “Цайны зам” брэнд авто аяллын нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотноо боллоо.
Энэхүү аялал нь бүс нутгийн аялал жуулчлалын урсгалыг тогтворжуулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, соёлын харилцааг өргөжүүлэх ач холбогдол бүхий гурван улсын хамтын ажиллагааны шинэ төсөл юм. Маршрутыг аялал жуулчлал, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ гүүр болгон сэргээх зорилгоор гурван улсын төлөөлөл хэлэлцэж, “Цайны зам” нэрийн авто аяллын маршрутыг хамтран нээв.
“Цайны зам”-ын авто аяллын оролцогчид БНХАУ-аас 2100 км замыг туулан Дархан-Уул аймагт ирээд байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн чиглэлд аяллаа үргэлжлүүлэн, Алтанбулагийн боомтоор дамжин ОХУ руу нэвтрэх юм.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
