...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД АМЬТАДТАЙ ТАНИЛЦАХ, МУЗЕЙ ҮЗЭХ ТӨСӨЛТ ХИЧЭЭЛД ХАМРАГДЛАА

МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД АМЬТАДТАЙ ТАНИЛЦАХ, МУЗЕЙ ҮЗЭХ ТӨСӨЛТ ХИЧЭЭЛД ХАМРАГДЛАА
Амьтадтай танилцах, музей үзэх төсөлт хичээлийг "Бяцхан Монгол" цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд багш нарын хамт амжилттай хамрагдлаа.
Тус хичээлийн зорилго:
✅ Амьтдын амьдрал, үр төлийг танин мэдэж, тэднийг хайрлан хамгаалах, хүндэтгэлтэй хандах чадварт суралцах,
✅ Хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ хамтран шавж болон хөхтөн амьтдаас сонгон сонирхолтой баримт цуглуулж, ангийнхантайгаа ярилцаж санаа бодлоо хуваалцлаа.
✅ Багш, хүүхдүүд мэдлэгээ бататгах зорилгоор "Байгалийн түүхийн музей"-н тайлбарт аялалд хамргадан музейд өөрийн төсөөллийн амьтад амьд мэт бүүр гоё орчинд байхыг харсан хүүхдүүд чихэр харсан мэт баярлаж үзмэрүүдийг маш анхааралтай ажиглан сонирхож, сонирхолтой мэдлэг цуглууллаа.
✅ Хүүхэлдэйн кино, амьтны хүрээлэнд байдаг АРААТНЫ ХААН АРСЛАН манай улсад бус Африкийн ойт хээрийн бүсэд бүлээрээ амьдардаг гэдгийг сайн мэдэж авлаа.
✅ Хэвлээр явагч “ЯСТ МЭЛХИЙ” аюулаас хуягныхаа тусламжтай нуугддаг, зарим нь бүүр 150 жил насалдаг гайхалтай амьтан юм.
✅ Газраар гүйлддэг шоргоолж, үүрнийхээ орчим дүнгэнэдэг зөгий, цэцэг дамжсан цоохор эрвээхэй бүгд харахад өөр өөр боловч бүгд 6 хөлтэй, бие нь толгой, цээж, гэдэс гэсэн 3 хэсгээс бүрддэг, түүнчлэн мэдрэхүйн гол эрхтэн нь ТЭМТРҮҮЛ гэдгийг мэдэж авлаа.
✅ Хамгийн том хөхтөн амьтан болох ХАНДГАЙ хуурай газар 60 км цагийн хурдтай давхиж, усан 30 секунд шумбаж чаддаг Хандгай нь Хөвсгөл болон Хэнтий аймагт амьдардаг юм.
✅ Хүүхдүүд амьтдын талаар тодорхой ойлголттой, тэднийг хайрлан хамгаалах, хүндэтгэлтэй харьцах чадварт суралцан, амьтдын талаар мэддэг дуугаа дуулж, шүлгээ уншин урам зориг, хайр дүүрэн хичээл байлаа.
Бяцхан Монгол цэцэрлэгийн суралцагч хүүхдүүд болон сонирхолтой хичээлийг удирдан зохион байгуулсан эрхлэгч, багш нарт амжилт хүсье

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!