нийтлэл
•Sainjargal
•11-р сар 19
МОНГОЛ, ХЯТАД, ОРОС УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НАРЫН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан Дархан-Уул аймгийн Дархан хотноо албан ёсоор эхэллээ.
Хуралдааны хүрээнд зохион байгуулж буй “Цайны зам ба эдийн засгийн коридор” гурван талт уулзалтаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ван Жианхуа, Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.С.Вахруков нар үг хэлж, хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ.
Гурван тэргүүний уулзалтын үеэр талууд Монгол–Хятад–Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2031 он хүртэл сунгах, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх урьдач нөхцөлийг бүрдүүлсэн билээ.
Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан 2016 оноос хойш жил бүр уламжлал болон тасралтгүй үргэлжилж байна. Манай улс уг хуралдааныг 2018 онд анх удаа зохион байгуулж байсан бол энэ удаа хоёр дахь удаагаа эх орондоо хүлээн авч байна.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
