нийтлэл
•Sainjargal
•11-р сар 19
МОНГОЛ, ХЯТАД, ОРОС УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НАРЫН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛНО

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулна.
Энэхүү хуралдаанаар гурван улсын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2031 он хүртэл сунгаснаар хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтарсан санаачилгуудын талаар хэлэлцэх зорилготой.
Гурван орны аялал жуулчлалын байгууллагуудын төлөөллүүдийг хамруулан B2B уулзалт, бизнес форумыг зохион байгуулж, оролцогчид шууд хэлэлцээ, хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломж бүрдэнэ.
Түүнчлэн бүс нутгийн аялал жуулчлалын урсгалыг тогтворжуулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, соёлын харилцааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой гурван улсын хамтын ажиллагааны шинэ төсөл болох “Цайны зам” олон улсын авто аяллыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
***
THE NINTH TOURISM MINISTERIAL MEETING OF MONGOLIA, CHINA AND RUSSIA TO BE HELD IN DARKHAN-UUL PROVINCE
The meeting aims to deepen cooperation in the tourism sector of the three countries and discuss measures and joint initiatives to be implemented by extending the "Program for Establishing an Economic Corridor" until 2031.
A B2B meeting and business forum will be organized with representatives of tourism organizations from the three countries, providing participants with the opportunity to directly negotiate and sign cooperation agreements.
In addition, a new trilateral cooperation project, the “Tea Road” is planned to launch, which is important for stabilizing regional tourism flows, increasing economic benefits, and expanding cultural relations.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
