...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН САН ХӨМРӨГӨӨС

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН САН ХӨМРӨГӨӨС
Соёлын Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Соёл урлагийн газраас уриалж буй МОНГОЛ БАХАРХАЛ "СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР" аянд Чойжин ламын сүм музей нэгдэж, Монголын их соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийцийн бүтээлүүдээс толилуулж байна.
ҮЛ ХӨДЛӨГЧ
Sanskrit: Akṣobhya (Акчобхяа)
Tibetan: Mi “khrugs pa (Минтүгба)
English: Akshobhya
Г. Занабазарын дэг сургууль XVII зуун Хүрэл цутгамал, алт шармал 35×20 см
Үл хөдлөгч нь зөөлөн амарлингуй бясалгалын дүртэй, лагшиндаа номын хувцас асаан, давхар дэлбээт дугуй бадам суудалд очир завилгаагаар оршино. Тэргүүндээ бадмаараг, номин, оюу, шүр, сувдан шигтгээтэй угалзан хээ чимэглэл бүхий титэмтэй, хөх үснэртэй, хүзүүний сондор, эрхи, мутар болон өлмийн чимэг зүүлт, номын хувцсыг биеийн хамт цутгаж урласан байна. Үл хөдлөгч бурхныг санскритаар “Акчобxяа” хэмээн нэрлэх бөгөөд энэ нь Тайван амгалан гэсэн утгатай. Үл хөдлөгч бурхан нь толь мэт билгүүнийг бэлгэддэг. Энэ бурхныг шүтэн бясалгаваас уур хилэн арилж, сэтгэл амар амарлингуй болдог хэмээн үздэг.
Дэлгэрэнгүй мэдээллийг “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд” УБ.2015. Хуудас 32

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!