...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

Өндөр Гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр Гэгээний бүтээл шаазан урлалд” уран бүтээл

Өндөр Гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр Гэгээний бүтээл шаазан урлалд” уран бүтээл
Өндөр Гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр Гэгээний бүтээл шаазан урлалд” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн түүний мэндэлсэн өдөр намрын адаг сарын 25 буюу 11 дүгээр сарын 14-ны өдөр 11.40 цагт “Богд хааны ордон музей”-д нээлтээ хийнэ.
Ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү нь оюутан цагаас одоог хүртэл 40 орчим жил Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг шимтэн судлаж, өөрийн уран бүтээлийн сэдэв болгон “21 дарь эх” болон түүний бүтээлүүдийг шаазан, керамикаар урлахаас гадна Монгол ахуй, ёс заншил, түүхэн хүмүүстэй холбоотой шаазан урлал бүтээдэг.
🔹Монголын төдийгүй дэлхийн урлагийн түүхэд шинэ хуудас нээсэн Өндөр гэгээний мутрын бүтээлүүдийг орчин цагтай уялдуулан түүний дэг сургуулиар шаазангаар урлаж, шаазан урлалаар дамжуулан Өндөр гэгээний бүтээлийг дэлхий нийтэд сурталчлах, Монгол үндэсний уламжлалт өв соёлыг ирээдүй хойчдоо таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой “Их Монгол төсөл”-тэй хамтран ажиллаж байна.
📍Үзэсгэлэнгийн хугацаа:
2025 оны 11 сарын 14-21-ны өдрийг дуустал
09.00-17.00 цаг
~Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!